-
Тендер зарлах өдөр: 2014-09-10
Тендер шалгаруулалтын нэр: Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны 27 дугаар байрны ард хүүхдийн тоглоомын талбай байгуулах ажил
Тендер шалгаруулалтын дугаар: БЗДХААА-14/133
Баянзүрх дүүргийн худалдан авах ажиллагааны алба эрх бүхий тендерт оролцогчдоос Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны 27 дугаар байрны ард хүүхдийн тоглоомын талбай байгуулах ажил –ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 100000төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн /2012, 2013, 2014 он/ аль нэг жилийн борлуулалтын орлого нь санал болгож байгаа үнийн дүнгийн 50 хувиас багагүй байна.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож байгаа үнийн дүнгийн 50 хувиас багагүй байна.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2013 оны санхүүгийн тайлан
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 3 жилийн /2012, 2013, 2014 он/ аль нэг жилийн хугацаанд дор хаяж нэг удаа, санал болгож байгаа үнийн дүнгийн 50-иас багагүй үнийн дүнтэй ижил төстэй барилга засварын ажлын үндсэн гүйцэтгэгчээр орсон байна.
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Барилга, хот байгуулалтын яамны ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн 2.1.1-д заасан Барилгын засвар, засал чимэглэл орчны тохижилт эсхүл түүнтэй дүйцэхүйц түүнээс дээш
Тендерийн хамт 1460867.25 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2014 оны 10-р сарын 10 ний өдрийн 14 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 10-р сарын 10 -ний өдрийн, 14 цаг 10 минутад нээнэ.
Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Монгол улс, Улаанбаатар-51 Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө-57 13 дугаар хороо, Засаг даргын Тамгын газрын байр, 1 давхарт 121 тоот, Худалдан авах ажиллагааны алба Утас:70154446 Худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Б.Однаран
№ Тендерт оролцогч компани Үнийн санал Хөнгөлөлттэй үнэ Тендерийн баталгаа Баталгааны хугацаа 1 Ургамлын далай ХХК 94,942,743 төгрөг - 1,461,000 төгрөг 2014 оны 12-р сарын 23-ны өдрийг дуустал хүчинтэй 2 Цагаан удам ХХК 94,619,049 төгрөг - 1,460,867 төгрөг 2014 оны 12-р сарын 22-ны өдрийг дуустал хүчинтэй 3 И Би Жи Майнинг Конкерт ХХК 90,916,654 төгрөг - 1,553,621 төгрөг - 4 Вита Монголиа ХХК 94,976,817 төгрөг - 1,461,000 төгрөг 2014 оны 12-р сарын 22-ны өдрийг дуустал хүчинтэй № Компани Үнийн санал Шалгарсан эсэх Тайлбар 1 Ургамлын далай ХХК 94,942,743 төгрөг Шалгарсан - 2 Цагаан удам ХХК 94,619,049 төгрөг Шалгараагүй ТОӨЗ-ны 5.3 (г) Ерөнхий инженер нь гэрээнд заасан ажилтай төрөл, үнийн дүнгээрээ дүйцэх ажил дээр 2 жил ажилласан туршлагатай байх, түүний дотроос гэрээг хариуцаж ажилласан 1 жилийн туршлагатай байх шаардлагыг хангаагүй. 3 И Би Жи Майнинг Конкерт ХХК 90,916,654 төгрөг Шалгараагүй ТОӨЗ-ны 21 Тендерийн баталгааны үнийн дүн: 1,461,000 Хүчинтэй байх хугацаа: 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийг дуустал. Тендерийн баталгаа шаардлагад нийцэхгүй. 4 Вата Монголиа ХХК 94,976,817 төгрөг Шалгараагүй ТОӨЗ-ны 5.2 (д) гэрээгээр хийж гүйцэтгэсэн ажлын ажил хүлээлцсэн акт ирүүлээгүй. ТОӨЗ-ны 5.3 (е) 2013 онд (3,335,064) төгрөгийн алдагдалтай ажиласан. ТОӨЗ-ны 14.1 (ж) Тендерийн баримт бичигт заагдсан гэрээний Ерөнхий болон тусгай нөхцөл, маягт зэргийг зөвшөөрч байгаа талаар мэдэгдэл ирүүлээгүй. ТОӨЗ-ны 21 Захиалагч татвар, нийгмийн даатгалын болон харилцагч банкнаас тодорхойлолт хүсэхэд татгалзах зүйлгүй тухай тендерт оролцогчийн албан тэдэгдэл ирүүлээгүй. Мэдээлэл оруулаагүй байна.


Урилга
ВИДЕО МЭДЭЭ




