Бидний тухай
Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/03 дугаар захирамж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/02 дугаар “Баянзүрх дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны бүтэц орон тоог шинэчлэн батлах тухай” захирамжийн дагуу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг зохион байгуулах үүрэгтэйгээр Засаг даргын дэргэдэх “Худалдан авах ажиллагааны алба” –аар үйл ажиллагаа явуулж байна.
Үйл ажиллагааны чиглэл
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг зохион байгуулах, гэрээ байгуулах мэдэгдэл хүргүүлэх, худалдан авах ажиллагааны мэдээллээр хангах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх.
Зорилго
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, үр дүнг тайлагнахад ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтлан ажиллана.
Бидний уриа
Захиалагчийн үр дүн
Бидний ажлын баталгаа