-
Тендер зарлах өдөр: 2014-09-10
Тендер шалгаруулалтын нэр: Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 21-р байрны урд талд хүүхдийн тоглоомын талбай байгуулах
Тендер шалгаруулалтын дугаар: БЗДХААА-14/534
Баянзүрх дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 21-р байрны урд талд хүүхдийн тоглоомын талбай байгуулах, БЗДХААА-14/534 дугаар бүхий ажлыг гүйцэтгэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Үнийн саналыг 2014 оны 09 дүгээр сарын 17-ний өдрийн 11 цагаас өмнө Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын байр, 1 давхарт 121 тоот, Утас: 70154446, Худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Б.Наранбаатар гэсэн хаягаар ирүүлнэ.
Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2014 оны 09 дүгээр сарын 17-ний өдрийн 11 цаг 30 минут-д нээнэ.
Дотоодын давуу эрх тооцохгүй.
Тендерийн баримт бичгийг эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр 50 000 төгрөгөөр худалдана.Мөнгө тушаах данс: Баянзүрх дүүрэг Төрийн сан Худалдан авах ажиллагааны алба 200355027
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Монгол улс, Улаанбаатар-51, Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө-57, 13 дугаар хороо, Засаг даргын Тамгын газрын байр, 1 давхарт 121 тоот, Худалдан авах ажиллагааны алба Утас:70154446 Худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Б.Наранбаатар
№ Тендерт оролцогч компани Үнийн санал Хөнгөлөлттэй үнэ Тендерийн баталгаа Баталгааны хугацаа 1 Дээвэр констракшн ХХК 68,806,355 төгрөг - - - 2 Хар Хорин-Өргөө ХХК 71,432,493 төгрөг - - - 3 Сайн констракшн ХХК 70,867,862 төгрөг - - - № Компани Үнийн санал Шалгарсан эсэх Тайлбар 1 Дээвэр констракшн ХХК 68,806,355 төгрөг Шалгарсан - 2 Хар Хорин-Өргөө ХХК 71,432,493 төгрөг Шалгараагүй ТОӨЗ-ны 1.1 түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон зээлжих боломжийн талаарх мэдээлэл шаардлага хангахгүй. 2013 оны санхүүгийн тайлагн болон аудитын дүгнэлт ирүүлээгүй. Харьяа татварын албаны тодорхойлолт ирүүлээгүй байна. 3 Сайн констракшн ХХК 70,867,862 төгрөг Шалгараагүй ТОӨЗ-ны 1.1 түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон зээлжих боломжийн талаарх мэдээлэл шаардлага хангахгүй. Улсын бүртгэлийн гэрчилгээг нотариатаар баталгаажуулаагүй. Тендерт оролцогчийг төлөөлөн гарын үсэг зурах этгээдийн итгэмжлэл ирүүлээгүй. № Компани Гэрээний дугаар Гэрээний байгуулсан огноо Гэрээн байгуулсан үнэ 1 Дээвэр констракшн ХХК БЗДХААА-14/534 2014-10-08 68,806,355 төгрөг


Урилга
ВИДЕО МЭДЭЭ




