-
Тендер зарлах өдөр: 2014-09-24
Тендер шалгаруулалтын нэр: Баянзүрх дүүргийн 24, 25 дугаар хороодод 100 ортой хүүхдийн цэцэрлэгүүд барих ажил
Тендер шалгаруулалтын дугаар: БЗДХААА-14/107
Баянзүрх дүүргийн худалдан авах ажиллагааны алба эрх бүхий тендерт оролцогчдоос Баянзүрх дүүргийн 24, 25 дугаар хороодод 100 ортой хүүхдийн цэцэрлэгүүд барих ажил –ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 200000төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн /2012, 2013/ аль нэг жилийн борлуулалтын орлого нь хамгийн багадаа тэрбум төгрөг байна.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийнхээ 50 хувиас багагүй байна.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2012, 2013 оны аудитаар баталгаажуулсан тайлан ирүүлэх
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 2 жилийн аль нэг жилд багадаа нэг удаа санал болгож байгаа үнийн дүнтэй дүйцэхүйц өртөгтэй ажлын үндсэн гүйцэтгэгчээр орсон байна
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: 2.1.2 Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл шинэчлэлийн ажил эсхүл түүнтэй дүйцэхүйц болон түүнээс дээш тусгай зөвшөөрөлтэй байна.
Тендерийн хамт 23650500 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2014 оны 10-р сарын 24 ний өдрийн 11 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 10-р сарын 24 -ний өдрийн, 11 цаг 40 минутад нээнэ.
Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.
Төлбөрийн хийх хэлбэр: Дансаар тушаана.
Банкны нэр: Баянзүрх дүүргийн төрийн сан
Дансны дугаар ₮: 200355027
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө 13 дугаар хороо, Засаг даргын Тамгын газрын байр, 1 давхар 121 тоот Худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Б.Однаран Утас: 70154446
№ Тендерт оролцогч компани Үнийн санал Хөнгөлөлттэй үнэ Тендерийн баталгаа Баталгааны хугацаа 1 - - - - - № Компани Үнийн санал Шалгарсан эсэх Тайлбар 1 - - - Санхүүжилтгүй болсон тул цуцлагдсан. Мэдээлэл оруулаагүй байна.


Урилга
ВИДЕО МЭДЭЭ




