-
Тендер зарлах өдөр: 2014-09-26
Тендер шалгаруулалтын нэр: Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны гэр хорооллын дундах гадна гэрэлтүүлгийн ажил
Тендер шалгаруулалтын дугаар: БЗДХААА-14/141
Баянзүрх дүүргийн худалдан авах ажиллагааны алба эрх бүхий тендерт оролцогчдоос Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны гэр хорооллын дундах гадна гэрэлтүүлгийн ажил –ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 100000төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн /2012, 2013, 2014 он/ аль нэг жилийн борлуулалтын орлого нь х санал болгож байгаа үнийн дүнгийн 50 хувиас байгагүй байна.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож байгаа үнийн дүнгийн 50 хувиас багагүй байна.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2013 оны санхүүгийн тайлан
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 3 жилийн /2012, 2013, 2014он/ аль нэг жилийн хугацаанд дор хаяж нэг удаа санал болгож байгаа үнийн дүнгийн 50-иас багагүй үнийн дүнтэй ижил төстэй барилга засварын ажлын үндсэн гүйцэтгэгчээр орсон байна.
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: ЭХЯ-ны 03.2.1-д заасан: Цахилгаан дамжуулах шугам, дэд станцын угсралт, засвар 0.4-10 кВ; , БХБЯ-ны 2.2.8-д заасан, эсхүл үүнээс дээш тусгай зөвшөөрөлтэй байна.
Тендерийн хамт 3512604.88 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2014 оны 10-р сарын 27 ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 10-р сарын 27 -ний өдрийн, 10 цаг 30 минутад нээнэ.
Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Монгол улс, Улаанбаатар-51 Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө-57 13 дугаар хороо, Засаг даргын Тамгын газрын байр, 1 давхарт 121 тоот, Худалдан авах ажиллагааны алба Утас:70154446 Худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Б.Наранбаатар
№ Тендерт оролцогч компани Үнийн санал Хөнгөлөлттэй үнэ Тендерийн баталгаа Баталгааны хугацаа 1 ЭДС ХХК 219,591,498 төгрөг - 3,512,604 төгрөг - 2 Дархан хэрлэн ХХК 232,022,950 төгрөг - 3,512,604 төгрөг - № Компани Үнийн санал Шалгарсан эсэх Тайлбар 1 ЭДС ХХК 219,591,498 төгрөг Шалгараагүй Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх заалт ТОӨЗ-ны 14.1 (ж) Ажлын тоо хэмжээний дагуу тооцсон төсөвтэй, эрх бүхий төсөвчнөөр баталгаажуулсан байна. Монгол улсад хүчин төгөлдөр хэрэглэгдэж буй төсөв зохиох программаар гүйцэтгэнэ. Хөнгөлөлт тооцсон тохиолдолд задаргаа болон үндэслэлийг ирүүлнэ. Ажлын төсвийг ЗТБХБ-ын сайдын 2012 оны 181 дүгээр тушаалын дагуу програмаар төсөв бодож ирүүлнэ: Ажлын тоо хэмжээ орхигдуулсан байна. 2 Дархан хэрлэн ХХК 232,027,950 төгрөг Шалгарсан - Мэдээлэл оруулаагүй байна.


Урилга
ВИДЕО МЭДЭЭ




