-
Тендер зарлах өдөр: 2015-06-09
Тендер шалгаруулалтын нэр: Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, орон сууцны хороолол доторх авто зам шинэчлэлт, засварын ажил
Тендер шалгаруулалтын дугаар: БЗДХААА/15-106
Баянзүрх дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, орон сууцны хороолол доторх авто зам шинэчлэлт, засварын ажил БЗДХААА/15-106-ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 100 000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн /2013, 2014 он/ борлуулалтын орлогын дундаж нь 1 тэрбум төгрөгнөөс багагүй байна.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнтэйгээ дүйцэхүйц байна.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2013, 2014 он.
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 3 жилийн /2012, 2013, 2014 он/ аль нэг жилийн хугацаанд дор хаяж нэг удаа санал болгож байгаа үнийн дүнтэйгээ дүйцэхүйц ижил төстэй ажлын /зам барих эсхүл шинэчлэлт засварын ажил/ үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байна.
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: “Авто зам, замын байгууламжийг барих, засварлах тусгай зөвшөөрөл олгох журам”-ын 2.8 дахь хэсгийн
2.8.6 Хатуу болон хайрган хучилттай зам засварлах
2.8.8 Замын байгууламжид хамаарах талбай барих, засварлах эсхүл тэдгээртэй дүйцэхүйц тусгай зөвшөөрөлтэй байна.
Тендерийн хамт 4 740 000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 11 цаг 00 минут-аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн, 11 цаг 30 минут-д нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Дотоодын давуу эрх тооцно.
Төлбөрийн хийх хэлбэр: Дансаар тушаана.
Банкны нэр: Баянзүрх дүүргийн Төрийн сан
Дансны дугаар ₮: 200355027Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч
Монгол улс, Улаанбаатар-51 Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө-57 13 дугаар хороо, Засаг даргын Тамгын газрын байр 1 давхарт 121 тоот, Худалдан авах ажиллагааны алба, Утас:70154446 Ахлах мэргэжилтэн Б.Однаран
№ Тендерт оролцогч компани Үнийн санал Хөнгөлөлттэй үнэ Тендерийн баталгаа Баталгааны хугацаа 1 Топ соёл ХХК 298,255,514 төгрөг - 4,740,000 төгрөг Төрийн банкинд 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийг дуустал байршуулсан. 2 Өргөн говь ХХК 314,903,119 төгрөг - 4,740,000 төгрөг Улаанбаатар хотын банкинд 2015 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг дуустал байршуулсан. № Компани Үнийн санал Шалгарсан эсэх Тайлбар 1 Топ соёл ХХК 298,255,514 төгрөг Шалгараагүй ТОӨЗ 4.4 (в) Тусгай зөвшөөрлийн эхээс хийсэн хуулбарын нотариатын хүчинтэй хугацаа дууссан, ТОӨЗ 4.4 (б) Итгэмжлэлийг нотариатаар баталгаажуулан ирүүлээгүй, ТОӨЗ 5.2 Гэрээгээр хийж гүйцэтгэсэн ажлын гэрээний хуулбарт өөр компаний гэрээ, акт ирүүлсэн, ТОӨЗ 5.2 (б) 2013, 2014 оны аудитын дүгнэлт ирүүлээгүй, ТОӨЗ 5.3 (а) Борлуулалтын орлого нь шаардлагад хүрэхгүй, ТОӨЗ 5.3 (д) Түргэн хөрвөх чадвартай хөрөнгийн мэдээлэл ирүүлээгүй, ТОӨЗ 5.3 (е) 2014 онд (459,300,000 төгрөг) алдагдалтай ажилласан, ТОӨЗ 14.1 (ж) Авто замын шинэчлэлт, засварын ажүлд ашиглагдах түүхий эд болох асьфалт өөрт байгаа бол нотлох баримтаар ирүүлээгүй. 2 Өргөн говь ХХК 314,903,119 төгрөг Шалгарсан - Мэдээлэл оруулаагүй байна.


Урилга
ВИДЕО МЭДЭЭ




