-
Тендер зарлах өдөр: 2015-06-15
Тендер шалгаруулалтын нэр: Баянзүрх дүүргийн Төр захиргааны ордоны барилгын гадна фасадны засварын ажил
Тендер шалгаруулалтын дугаар: БЗДХААА/15-109
Баянзүрх дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос Баянзүрх дүүргийн Төр захиргааны ордоны барилгын гадна фасадны засварын ажил, БЗДХААА/15-109–ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 100 000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн /2013, 2014 он/ аль нэг жилийн борлуулалтын орлого нь санал болгож үнийн дүнгээс багагүй.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийнхээ 50 хувьтай тэнцүү байна.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2013, 2014 он.
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 3 жилийн /2012, 2013, 2014 он/ аль нэг жилийн хугацаанд дор хаяж нэг удаа санал болгож байгаа үнийн дүнгийн 50 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй барилгын засварын ажлын үндсэн гүйцэтгэгчээр орсон байна.
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: 2.1.1 Барилгын засвар, засал чимэглэл орчны тохижилт эсхүл түүнтэй дүйцэхүй байна.
Тендерийн хамт 1,538,102 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 10 цаг 00 минут-аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн, 10 цаг 30 минут-д нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Дотоодын давуу эрх тооцно.
Төлбөрийн хийх хэлбэр: Дансаар тушаана.
Банкны нэр: Баянзүрх дүүргийн Төрийн сан
Дансны дугаар ₮: 200355027Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Монгол улс, Улаанбаатар-51 Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө-57 13 дугаар хороо, Засаг даргын Тамгын газрын байр, 1 давхарт 121 тоот, Худалдан авах ажиллагааны алба Утас:70154446 Худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн О.Намуунцэцэг
№ Тендерт оролцогч компани Үнийн санал Хөнгөлөлттэй үнэ Тендерийн баталгаа Баталгааны хугацаа 1 Дэвших оргил эрдэнэ ХХК 98,960,801 төгрөг - 1,538,102 төгрөг Голомт банкинд 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал байршуулсан. № Компани Үнийн санал Шалгарсан эсэх Тайлбар 1 Дэвших оргил эрдэнэ ХХК 98,960,801 төгрөг Шалгарсан - № Компани Гэрээний дугаар Гэрээний байгуулсан огноо Гэрээн байгуулсан үнэ 1 Дэвших оргил эрдэнэ ХХК БЗДХААА/15-109 2015-07-29 98,960,801 төгрөг


Урилга
ВИДЕО МЭДЭЭ




