-
Тендер зарлах өдөр: 2015-06-24
Тендер шалгаруулалтын нэр: Баянзүрх дүүргийн 4, 7 дугаар хороо, орон сууцны хороолол доторх авто замын шинэчлэлт, засварын ажил
Тендер шалгаруулалтын дугаар: БЗДХААА/15-110
Баянзүрх дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос Баянзүрх дүүргийн 4, 7 дугаар хороо, орон сууцны хороолол доторх авто замын шинэчлэлт, засварын ажил БЗДХААА/15-110–ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 100,000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн /2013, 2014 он/ борлуулалтын орлогын дундаж нь 1 тэрбум төгрөгнөөс багагүй байна.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнтэйгээ дүйцэхүйц байна.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2013, 2014 он.
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 3 жилийн /2012, 2013, 2014 он/ аль нэг жилийн хугацаанд дор хаяж нэг удаа санал болгож байгаа үнийн дүнтэйгээ дүйцэхүйц ижил төстэй ажлын /зам барих эсхүл шинэчлэлт засварын ажил/ үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байна.
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: “Авто зам, замын байгууламжийг барих, засварлах тусгай зөвшөөрөл олгох журам”-ын 2.8 дахь хэсгийн
2.8.6 Хатуу болон хайрган хучилттай зам засварлах
2.8.8 Замын байгууламжид хамаарах талбай барих, засварлах эсхүл тэдгээртэй дүйцэхүйц түүнээс дээш тусгай зөвшөөрөлтэй байна.
Тендерийн хамт 6,189,000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2015 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 11 цаг 00 минут-аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн, 11 цаг 10 минут-д нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Дотоодын давуу эрх тооцно.
Төлбөрийн хийх хэлбэр: Дансаар тушаана.
Банкны нэр: Баянзүрх дүүргийн Төрийн сан
Дансны дугаар ₮: 200355027Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Монгол улс, Улаанбаатар-51 Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө-57 13 дугаар хороо, Засаг даргын Тамгын газрын байр 1 давхарт 121 тоот, Худалдан авах ажиллагааны алба, Утас:70154446 Ахлах мэргэжилтэн Б.Однаран
№ Тендерт оролцогч компани Үнийн санал Хөнгөлөлттэй үнэ Тендерийн баталгаа Баталгааны хугацаа 1 ОДНД ХХК 410,962,465 төгрөг - 6,189,000 төгрөг Хаан банкинд 2015 оны 10 дугаар сарын 06-ныг дуустал байршуулсан. 2 Хөвчийн зам ХХК 396,941,552 төгрөг - 6,189,000 төгрөг Хас банкинд 2015 оны 10 дугаар сарын 05-ныг дуустал байршуулсан. № Компани Үнийн санал Шалгарсан эсэх Тайлбар 1 ОДНД ХХК 410,962,465 төгрөг Шалгарсан - 2 Хөвчийн зам ХХК 396,941,552 төгрөг Шалгараагүй ТОӨЗ 4.2.2 Татварын цахим тайлангийн системээс авсан тодорхойлолт ирүүлээгүй, ТОӨЗ 5.2 (з) Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн тодорхойлолт ирүүлээгүй, ТОӨЗ 5.3 (б) санал болгож буй үнийн дүнтэйгээ дүйцэхүйц ажилд үндсэн гүйцэтгэгчээр ажиллаж байгаагүй, ТОӨЗ 5.3 (д) Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө нь санал болгож буй үнийн дүндээ хүрэхгүй. № Компани Гэрээний дугаар Гэрээний байгуулсан огноо Гэрээн байгуулсан үнэ 1 ОДНД ХХК БЗДХААА/15-110 2015-08-06 410,962,465 төгрөг


Урилга
ВИДЕО МЭДЭЭ




