-
Тендер зарлах өдөр: 2015-06-24
Тендер шалгаруулалтын нэр: Баянзүрх дүүргийн 102 дугаар сургуулийн орчны авто замын хөдөлгөөнийг сайжруулах, тоноглол тохижилтын ажил
Тендер шалгаруулалтын дугаар: БЗДХААА/15-112
Баянзүрх дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос Баянзүрх дүүргийн 102 дугаар сургуулийн орчны авто замын хөдөлгөөнийг сайжруулах, тоноглол тохижилтын ажил, БЗДХААА/15-112–ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 100,000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн /2013, 2014 он/ борлуулалтын орлогын дундаж нь 1 тэрбум төгрөгнөөс багагүй байна.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнтэйгээ дүйцэхүйц байна.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2013, 2014 он.
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 3 жилийн /2012, 2013, 2014 он/ аль нэг жилийн хугацаанд дор хаяж нэг удаа санал болгож байгаа үнийн дүнтэйгээ дүйцэхүйц ижил төстэй ажлын /зам барих эсхүл шинэчлэлт засварын ажил/ үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байна.
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: “Авто зам, замын байгууламжийг барих, засварлах тусгай зөвшөөрөл олгох журам”-ын 2.8 дахь хэсгийн
2.8.6 Хатуу болон хайрган хучилттай зам засварлах
2.8.8 Замын байгууламжид хамаарах талбай барих, засварлах эсхүл тэдгээртэй дүйцэхүйц түүнээс дээш тусгай зөвшөөрөлтэй байна.
Тендерийн хамт 1,518,000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2015 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 11 цаг 00 минут-аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн, 11 цаг 50 минут-д нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Дотоодын давуу эрх тооцно.
Төлбөрийн хийх хэлбэр: Дансаар тушаана.
Банкны нэр: Баянзүрх дүүргийн Төрийн сан
Дансны дугаар ₮: 200355027Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Монгол улс, Улаанбаатар-51 Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө-57 13 дугаар хороо, Засаг даргын Тамгын газрын байр 1 давхарт 121 тоот, Худалдан авах ажиллагааны алба, Утас:70154446 Ахлах мэргэжилтэн Б.Однаран
№ Тендерт оролцогч компани Үнийн санал Хөнгөлөлттэй үнэ Тендерийн баталгаа Баталгааны хугацаа 1 Дагшин харгуй ХХК 98,652,320 төгрөг - 1,518,000 төгрөг Худалдаа хөгжлийн банкинд 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг дуустал байршуулсан. № Компани Үнийн санал Шалгарсан эсэх Тайлбар 1 Дагшин харгуй ХХК 98,652,320 төгрөг Шалгарсан - Мэдээлэл оруулаагүй байна.


Урилга
ВИДЕО МЭДЭЭ




