-
Тендер зарлах өдөр: 2015-08-25
Тендер шалгаруулалтын нэр: Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны цогцолбор барилгын өргөтгөл, засварын ажил
Тендер шалгаруулалтын дугаар: БЗДХААА/15-115
Баянзүрх дүүргийн худалдан авах ажиллагааны алба эрх бүхий тендерт оролцогчдоос Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны цогцолбор барилгын өргөтгөл, засварын ажил –ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 100000төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн /2013, 2014 он/ аль нэг жилийн борлуулалтын орлого нь санал болгож буй үнийн дүнгийнхээ 50 хувиас багагүй байна.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийнхээ 50 хувиас багагүй байна.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2014 он.
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 3 жилийн /2012, 2013, 2014 он/ аль нэг жилийн хугацаанд дор хаяж нэг удаа санал болгож байгаа үнийн дүнгийн 50 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй засварын ажлын үндсэн гүйцэтгэгчээр орсон байна.
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: 2.2.1, 2.1.2 Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил эсхүл түүнтэй дүйцэхүйц түүнээс дээш байна.
Тендерийн хамт 1595196.45 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2015 оны 9-р сарын 24 ний өдрийн 11 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны 9-р сарын 24 -ний өдрийн, 11 цаг 30 минутад нээнэ.
Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцно.
Төлбөрийн хийх хэлбэр: Дансаар тушаана.
Банкны нэр: Баянзүрх дүүргийн төрийн сан
Дансны дугаар ₮: 200355027
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Монгол улс, Улаанбаатар-51 Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө-57 13 дугаар хороо, Засаг даргын Тамгын газрын байр, 1 давхарт 121 тоот, Худалдан авах ажиллагааны алба Утас:70154446 Худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Н.Насанбат
№ Тендерт оролцогч компани Үнийн санал Хөнгөлөлттэй үнэ Тендерийн баталгаа Баталгааны хугацаа 1 Фамили партнерс ХХК 98,610,495 төгрөг - 1,595,196 төгрөг 12 дугаар сарын 06-ныг дуустал байршуулсан. 2 И Эс Мон ХХК 97,750,570 төгрөг - 1,595,196 төгрөг 12 дугаар сарын 06-ныг дуустал байршуулсан. № Компани Үнийн санал Шалгарсан эсэх Тайлбар 1 Фамили партнерс ХХК 98,610,495 төгрөг Шалгараагүй - 2 И Эс Мон ХХК 97,750,570 төгрөг Шалгарсан - Мэдээлэл оруулаагүй байна.