-
Тендер зарлах өдөр: 2014-08-08
Тендер шалгаруулалтын нэр: Баянзүрх дүүргийн 16 дугаар байрны барилгын дээвэр, фасад, ханын дулаалгын засварын ажил
Тендер шалгаруулалтын дугаар: БЗДХААА-14/109
Баянзүрх дүүргийн худалдан авах ажиллагааны алба эрх бүхий тендерт оролцогчдоос Баянзүрх дүүргийн 16 дугаар байрны барилгын дээвэр, фасад, ханын дулаалгын засварын ажил –ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 100000төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн /2012, 2013 он/ аль нэг жилийн борлуулалтын орлого нь хамгийн багадаа 100 сая төгрөг байна.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож байгаа үнийн дүнгийн 50 хувьтай тэнцүү байна.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: /2013 оны санхүүгийн тайлан/
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 2 жилийн /2012, 2013 он/ аль нэг жилийн хугацаанд дор хаяж нэг удаа санал болгож байгаа үнийн дүнгийн 30-иас багагүй үнийн дүнтэй ижил төстэй барилга засварын ажлын үндсэн гүйцэтгэгчээр орсон байна.
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Барилга угсралтын 2.1.1 Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт эсхүл түүнтэй дүйцэх тусгай зөвшөөрлүүдтэй байна.
Тендерийн хамт 1327161.36 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2014 оны 9-р сарын 8 ний өдрийн 11 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 9-р сарын 8 -ний өдрийн, 11 цаг 20 минутад нээнэ.
Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.
Төлбөрийн хийх хэлбэр: Дансаар тушаана.
Банкны нэр: Баянзүрх дүүргийн төрийн сан
Дансны дугаар ₮: 200355027
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Монгол улс, Улаанбаатар-51 Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө-57 13 дугаар хороо, Засаг даргын Тамгын газрын байр, 1 давхарт 121 тоот, Худалдан авах ажиллагааны алба Утас:70154446 Худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Б.Наранбаатар
№ Тендерт оролцогч компани Үнийн санал Хөнгөлөлттэй үнэ Тендерийн баталгаа Баталгааны хугацаа 1 Лантмон ХХК 85,661,807 төгрөг - 1,327,162 төгрөг - 2 Хорвоожин-Од ХХК 82,977,776 төгрөг - 1,327,162 төгрөг - 3 Буурал сутай ХХК 82,311,672 төгрөг - 1,350,000 төгрөг - № Компани Үнийн санал Шалгарсан эсэх Тайлбар 1 Лантмон ХХК 85,661,807 төгрөг Шалгарсан - 2 Хорвоожин-Од ХХК 82,977,776 төгрөг Шалгараагүй Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1, ТОӨЗ-ны 5.3 (г) Ерөнхий инженерийн туршлага шаардлагад нийцээгүй. 3 Буурал сутай ХХК 82,311,672 төгрөг Шалгараагүй Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйл ТОӨЗ-ны 5.2 (з) Давж заалдах шатны 10 дугаар шүүхнийн Тамгын газрын 2014 оны 09 дүгээр сарын 04-ны өдрийн тодорхойлолт хуурамчаар ирүүлсэн.Хуулийн 15 дугаар зүйл ТОӨЗ-ны 5.3 (д) Түргэн хөрвөх чадварьай хөрөнгө болон авах боломжтой зээлийн нийт дүн санал болгож байгаа үнийн дүнгийн 30 хувьтөй тэнцэх баталгаа ирүүлээгүй. Хуулийн 16 дугаар зүйл 16.1.1 дэх заалт ТОӨЗ-ны 5.3 (г) Ерөнхий инженерийн туршлага шаардлагад нийцээгүй. Мэдээлэл оруулаагүй байна.


Урилга
ВИДЕО МЭДЭЭ




