-
Тендер зарлах өдөр: 2014-08-18
Тендер шалгаруулалтын нэр: Баянзүрх дүүргийн алслагдсан хороодын сургууль, цэцэрлэгийн хэрэглээний халуун усны бойлуурын угсралтын ажил
Тендер шалгаруулалтын дугаар: БЗДХААА-14/114
Баянзүрх дүүргийн худалдан авах ажиллагааны алба эрх бүхий тендерт оролцогчдоос Баянзүрх дүүргийн алслагдсан хороодын сургууль, цэцэрлэгийн хэрэглээний халуун усны бойлуурын угсралтын ажил –ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 100000төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн буюу 2012, 2013 онуудын борлуулалтын орлого нь тус тус санал болгож байгаа үнийн дүнгийн 50%-иас багагүй байна.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож байгаа үнийн дүнгийн 40 хувьтай тэнцүү байна.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2012, 2013 оны санхүүгийн тайлан
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 2 жилийн /2012, 2013 он/ аль нэг жилийн хугацаанд дор хаяж хоёр удаа санал болгож байгаа үнийн дүнгийн 50-иас багагүй үнийн дүнтэй ижил төстэй барилга засварын ажлын үндсэн гүйцэтгэгчээр орсон байна.
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: 2.2.1 барилгын дотор халаалт, салхивч, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт эсхүл түүнтэй дүйцэх тусгай зөвшөөрлүүдтэй байна.
Тендерийн хамт 2682790.14 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2014 оны 9-р сарын 17 ний өдрийн 11 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 9-р сарын 17 -ний өдрийн, 11 цаг 30 минутад нээнэ.
Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.
Төлбөрийн хийх хэлбэр: Дансаар тушаана.
Банкны нэр: Баянзүрх дүүргийн төрийн сан
Дансны дугаар ₮: 200355027
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Монгол улс, Улаанбаатар-51 Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө-57 13 дугаар хороо, Засаг даргын Тамгын газрын байр, 1 давхарт 121 тоот, Худалдан авах ажиллагааны алба Утас:70154446 Худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Б.Наранбаатар
№ Тендерт оролцогч компани Үнийн санал Хөнгөлөлттэй үнэ Тендерийн баталгаа Баталгааны хугацаа 1 Ти Си Би ХХК 155,794,993 төгрөг - 2,682,790 төгрөг - 2 Эн Ар Жи Эм ХХК 118,244,820 төгрөг - 2,700,000 төгрөг - 3 Гом-Илч ХХК 130,391,343 төгрөг - 2,682,790 төгрөг - № Компани Үнийн санал Шалгарсан эсэх Тайлбар 1 Ти Си Би ХХК 155,794,993 төгрөг Шалгарсан - 2 Эн Ар Жи Эм ХХК 118,244,820 төгрөг Шалгараагүй Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх заалт ТОӨЗ-ны 5.3 (д) түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон зээлжих боломжийн талаарх мэдээлэл нь захиалагчийн шаардсан 40 хувьд хүрэхгүй байна. Хуулийн 16 дугаар зүлйин 16.1.1 дэх заалт ТОӨЗ-ны 5.3 (г) ерөнхий инженерийн туршлагыг нотлох баримт байхгүй. Хуулийн 20 дугаар зүйлийн 20.4.1 дэх заалт ТОӨЗ-ны 21 тендерийн баталгааны оронд Хаан банкны 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн №14/8754 дугаартай гүйцэтгэлийн баталгаа ирүүлсэн. 3 Гом-Илч ХХК 130,391,343 төгрөг Шалгараагүй Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйл ТОӨЗ-ны 5.3 (г) ерөнхий инженерийн туршлагыг нотлох баримт бичиг байхгүй. ТОӨЗ-ны 5.3 (б) сүүлийн 2 жилийн /2012, 2013 он/ аль нэг жилийн хугацаанд дор хаяж 2 удаа санал болгож байгаа үнийн дүнгийн 50 хувиас багагүй үнийн дүнтэй ажил гүйцэтгэсэн байх шаардлагыг хангахгүй байна. Мэдээлэл оруулаагүй байна.


Урилга
ВИДЕО МЭДЭЭ




